СУРГАЛТУУД
Шүүлтүүр

ОЙ ТОГТООЛТ SUPER MEMORY
Ой тогтоолт сайн байна гэдэг нь хэний ч хувьд маш том давуу тал болж өгдөг. Өөрийн өдөр тутмын амьдралд тохиолдож буй нэр зүс царай, баримт сэлт, мэдээ мэдээлэл, цаг хугацаа, үйл явдал болон уншсан, сонссон мэдээлэл буюу нөхцөл байдлыг алдалгүй санах явдал нь өнөөдрийн мэдээллээс хэт хамааралтай хурдтай нийгэмд зайлшгүй шаардлагатай чадварын нэг болоод байна.

"ХУРУУНДАЙ" ТҮРГЭН БОДОЛТ
Хуруундай хөтөлбөр нь хуруу, төсөөлөх чадвар дээр суурилсан цээж бодолтын тусгай аргачлалаар хоёр тархийг зэрэг тэнцвэртэй хөгжүүлдэг, математикийн дөрвөн аргын тооллыг маш хурдтай тооцоолж сургахад чиглэсэн цогц сургалт юм.

FASTRACK ENGLISH
Тус хөтөлбөр нь хэлний мэргэжилтнүүдийн бүтээсэн, 5-8 насны суралцагчдад зориулсан Англи хэлийг унаган хэл мэт сурах хөтөлбөр (ESL/EFL) юм. Тус PIER өвөрмөц заах арга барил нь англи хэл эзэмшихэд ямар ч стрессгүй, бага насны хүүхдийн онцлогт тохирсон байдлаар сонирхлыг нь өдөөж, сургалтын гайхалтай амжилт, үр дүнг бий болгодог.

SUPER STUDENT
ЕБС-ийн 10-аас 12-р ангийн сурагчдад зориулсан 2 шаттай, ЕБС-ийн хичээлийн сургалттай уялдуулсан тархины ажиллах онцлогт тохирсон аргачлалыг заадаг "тусгай" хөтөлбөр юм.

MIND GAMES
Оюун сэтгэхүй, хурдны гайхамшиг болсон оюуны спортын гурван төрөл буюу “Спорт өрөлт”, “Рубикийн шоо”, “Кимастер” спортын арга, ур чадварт суралцана. Анхаарал төвлөрөлт, хурдан шаламгай байдал, баруун зүүн тархины хөгжил, хүүхдийн бие болон сэтгэл зүйн тэвчээр хатуужил, багаар ажиллах чадвар зэрэг хүүхдийн олон суурь чадварыг хөгжүүлэхээс гадна суралцагчид холбооны гишүүн болж лигийн болон олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой.

MIND GAMES - DUO
Оюун сэтгэхүй, хурдны гайхамшиг болсон оюуны спортын хоёр төрөл буюу “Спорт өрөлт”, “Кимастер” спортын арга, ур чадварт суралцана. Анхаарал төвлөрөлт, хурдан шаламгай байдал, баруун зүүн тархины хөгжил, хүүхдийн бие болон сэтгэл зүйн тэвчээр хатуужил, багаар ажиллах чадвар зэрэг хүүхдийн олон суурь чадварыг хөгжүүлэхээс гадна суралцагчид холбооны гишүүн болж лигийн болон олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой.

РУБИКИЙН ШОО
Оюун, сэтгэхүй хөгжүүлэх XX зууны гайхамшигт тоглоом болох Рубикийн шоог Унгарын иргэн Эрно Рубик 1974 онд анх зохион бүтээхдээ өөрийгөө маш сонирхолтой нэгэн эвлүүлдэг тоглоомыг бий болгосон гэдэгтээ итгэлтэй байсан. Харин түүний энэхүү гайхалтай тоглоом хүн бүрийн сонирхолыг татсан түгээмэл тоглоом болно гэж тэрээр бодоогүй гэдэг.

“ХӨГЖИЛТЭЙ АРГААР ХҮРДЭЭ ЦЭЭЖИЛЬЕ” ХҮРДНИЙ СУРГАЛТ
Суралцагч тархины ажиллах онцлогт тохирсон төсөөлөл буюу ой тогтоолтын хөгжилтэй аргачлал дээр тулгуурлан үржүүлэхийн хүрдийг маш богино хугацаанд суралцана.

MEMORY&MATH SKILLS
Энэхүү сургалтын зорилго нь хүүхдүүдийн ❄️ өвлийн болон 🌼 зуны амралтыг тохиолдуулан маш богино хугацаанд цогц мэдлэг олгоход чиглэсэн. Тус сургалт нь ой тогтоолт хөгжүүлэх аргачлалууд, хялбар математикийн болон тархи хөгжүүлэх сонирхолтой дасгалуудаар баяжигдсан маш онцгой, үр дүнтэй богино хугацааны сургалт юм. Амралтаараа цагийг үр дүнтэй өнгөрүүлж тархиа цэнэглэж, суралцах чадвараа нэмэгдүүлэхийг хүсвэл энэхүү сургалтад хамрагдаарай.

БЭКГАМОН / BACKGAMMON
Backgammon бол шатар болон даамны дараагийн төрөл ба хоёр хүний стратеги дээр суурилсан ширээний тоглоом юм. Тоглогч бүр 15 хасаагаар тоглож, шооны буултын дагуу тэдгээрийг самбарын дагуу хөдөлгөн, хамгийн түрүүнд бүх хасаагаа хураасан тоглогч хождог. Аз, оюун ухаан, хурдан сэтгэх чадвар хосолсон оюуны спортын нэг хэлбэр юм.