🛍️
Сагсанд бараа алга
Та бүтээгдэхүүн нэмэхийн тулд дэлгүүр хэснэ үү.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Монголын оюун ухааны академийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, арга хэмжээний талаарх мэдээллүүд.

АЗИ ТИВИЙН СПОРТ ӨРӨЛТИЙН АШТ-ЭЭС REDS КЛУБИЙН ТАМИРЧИД 7 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
👤 Admin2025 оны арван нэгдүгээр сарын 23

АЗИ ТИВИЙН СПОРТ ӨРӨЛТИЙН АШТ-ЭЭС REDS КЛУБИЙН ТАМИРЧИД 7 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Ази тивийн Спорт өрөлтийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Далиан хотод 10 дугаар сарын 24–26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 11 орны 480 гаруй тамирчид хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Монгол улсаа төлөөлөн МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ-ийн Спорт өрөлтийн шигшээ баг 6-60 насны нийт 64 тамирчинтайгаар 12 насны ангилалд "Ганцаарчилсан”, “Хос”, “Багийн буухиа” болон “Багийн халз" төрлүүдэд амжилттай оролцож 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 29 багц медалийн эзэд боллоо 🇲🇳🥰🔥🔥🇲🇳👏. Тус тэмцээнд REDS клубийн 8 тамирчин 2 дасгалжуулагч багшийн хамт маш амжилттай оролцож 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ 🔥🔥👏🥰. Энэ удаагийн тэмцээнд Монголын Спорт өрөлтийн шигшээ баг анх удаа 2 сарын хугацаанд мэргэжлийн спортын сэтгэл зүйч, хоол зүйч нартай хамтран дасгалжуулалтаа явуулсан ба энэ дашрамд Спортын сэтгэлзүйч Сэтгэл Судлаач Б.Золзаяа, А.Болортуяа, Хоол Зүйч С.Мөнхтуул нартаа гүнээ талархал илэрхийлье 🥰🔥🙏🥰🇲🇳. Дараа дараагийн тэмцээнд дахин хамтран ажиллаж илүү их амжилтыг хамтдаа бүтээх болноо 🥰 🤩. Ийнхүү Монголын Оюун Ухааны Академийн тамирчид ОУ-ын 76 дахь тэмцээндээ амжилттай оролцон 🏆 153 цом, 🏅1691 медаль хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Харин RedS клубийн хувьд ОУ-ын 6 дахь тэмцээндээ амжилттай оролцож 1 цом, 26 медаль хүртэж амжилтын буухиагаа мөн адил үргэлжлүүлсээр байна 🥰🇲🇳👏🔥🔥. Ингээд МОУА-ийн ахлах багш, Монголын спорт өрөлтийн шигшээ багийн дасгалжуулагч, RedS клубийн дасгалжуулагч Э.Эрдэнэмандах, мөн RedS клубийн багш, туслах дасгалжуулагч Ч.Билгүүндорж багш нартаа болон тамирчдадаа халуун баяр хүргэе! 👏👏👏 Та нар маань үнэхээр гайхалтай байлаа 🥰🇲🇳. Дараа дараагийн тэмцээнд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе 👏🥰🇲🇳. Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмждэг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье 👏👏🥰🔥🇲🇳🙏. ОФИЦЕР-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ Оюуны Спортын RedS клуб 2025.10.29

Дэлгэрэнгүй унших
"BEST OF THE BEST FRANCHISEE" ХОШОЙ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО
👤 Admin2025 оны наймдугаар сарын 20

"BEST OF THE BEST FRANCHISEE" ХОШОЙ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

Монголын Оюун Ухааны Академи нь Улаанбаатар хот болон 21 аймагт 60 гаруй гэрээт салбар, ОУ-д 2 гэрээт салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж олон мянган хүүхдэд сурах мөрөөдөл бэлэглэхийн зэрэгцээ ирээдүй болсон хүүхдүүддээ зөвхөн сурах арга, барилыг эзэмшүүлээд зогсохгүй оюуны спортын олон төрлөөр шилдэг тамирчид бэлтгэсээр байна. "Academy Awards 2025" нь академийн 60 гаруй салбаруудын шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаа бөгөөд тус үйл ажиллагаанаас Офицер салбар "Шилдгийн шилдэг" салбар буюу "BEST OF THE BEST FRANCHISEE" цом 🏆, мөнгөн шагналын эзэд 2 дахь жилдээ дарааллан боллоо 👏🥰🙏. Ийнхүү Монголын Оюун Ухааны Академийн Офицер салбар нь... 2022 онд "BEST BRANCH", "BEST MERCHANDISE" цом 🏆 2023 онд "BEST MERCHANDISE" цом 🏆 2024 онд "BEST OF THE BEST FRANCHISEE" цом 🏆 2025 онд "BEST OF THE BEST FRANCHISEE" хошой цомын 🏆 эзэд болж хамт олноороо манлайллаа 👏👏🔥🥰. Мөн тус үйл ажиллагаан дээр зохион байгуулагдсан "ACADEMY'S GOT TALENT" Академийн авъяастнуудыг шалгаруулах үйл ажиллагаанд Оюуны хөгжлийн багш Г.Орхонтуяа, Англи хэлний багш Л.Эгшиглэн нар авъяас чадвар, авхаалж самбаагаа сорьж Л.Эгшиглэн багш бүжгийн төрлөөр 3-р байр, ЦОМ, мөнгөн шагналын эзэн боллоо 🔥🥰👏. Мэргэжилдээ эзэн болж, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж буй шилдэг багш нар, баг хамт олондоо халуун баяр хүргэж ТАЛАРХАЛ илэрхийлье ээ👏👏🥰. Та нараараа бахархаж байна. Бид хамтдаа чадлаа 🥰🥰🥰. Мөн өнгөрсөн хугацаанд суралцсан суралцагчдадаа, шилдэг тамирчдадаа, тэднийхээ хүндэт эцэг, эх, асран хамгаалагчдадаа ТАЛАРХАЛ илэрхийлье 🥰🥰👏. Бидний ажлыг үргэлж хөхүүлэн сайшааж, дэмжиж байдаг Төв оффисын хамт олондоо, Khatanbaatar Khandsuren багшдаа ТАЛАРХАЛ илэрхийлье ээ 🥰🥰🙏. ОФИЦЕР-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ 2025.08.20

Дэлгэрэнгүй унших
“ОЮУНЫ НААДАМ 2025” ТҮРГЭН БОДОЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ X ТЭМЦЭЭНД REDS КЛУБИЙН ТАМИРЧИД “ШИЛДЭГ ТАМИРЧИН” 🏆 ЦОМ,  2 🥇🥇 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
👤 Admin2025 оны наймдугаар сарын 20

“ОЮУНЫ НААДАМ 2025” ТҮРГЭН БОДОЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ X ТЭМЦЭЭНД REDS КЛУБИЙН ТАМИРЧИД “ШИЛДЭГ ТАМИРЧИН” 🏆 ЦОМ, 2 🥇🥇 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын Оюун Ухааны Академи, Оюуны спортын менежмент байгууллагууд хамтран “ОЮУНЫ НААДАМ” оюуны спортын 8 төрөлт тэмцээний Түргэн бодолтын 10 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 2 насны ангилалаар Флаш анзан, Нийлбэр, Хүн хуанли, Үржвэр төрлүүдээр явагдаж шилдгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээнд RedS клубийн 11 тамирчин авхаалж самбаагаа сорин маш амжилттай оролцож дараахь тамирчид тэргүүлэх байруудад орлоо. Үүнд: ҮРЖВЭР төрлийн 9-өөс дээш насанд ✅Эрдэнэбат МӨНХБААТАР - 1-р байр 🥇 АЛТАН медаль мөн ХҮН ХУАНЛИ, ФЛАШ АНЗАН, НИЙЛБЭР төрлүүдэд ТОП10 🏅 медаль ХҮН ХУАНЛИ төрлийн 8-аас доош насанд ✅Жаргалсайхан БИЛГҮҮН – I байр 🥇 АЛТАН МЕДАЛЬ, ТОП10 медаль. ФЛАШ АНЗАН төрлийн 9-өөс дээш насанд ✅Бямбасүрэн ДЭНЗЭНСАМБУУ – ТОП10 🏅медаль ХҮН ХУАНЛИ төрлийн 8-аас доош насанд ✅Шийлэгпагам ХЕНРИТЭМҮҮЖИН – ТОП10 🏅 медаль тус тус хүртлээ. Үнэхээрийн гайхалтай бахархалт мундагууддаа халуун баяр хүргэе🔥🔥🤩👏🥰. RedS клубийн тамирчид маань зарим нь дөнгөж эхний жилдээ шилдэг 10-т багтан улсын хэмжээний тэмцээнд чансаагаараа шалгаран орж байгаа бол зарим тамирчид маань 2-4 жил тууштай хичээллэсэн тамирчид байгаа билээ. Бүх тамирчид маань дахин нэг сорилтод орж өөр өөрийнхөө амжилтыг бататгаж чадлаа 🥰👏👏. Нийт тамирчдын дүн 08.18-ны Даваа гарагт албан ёсоор Монголын Оюун Ухааны Академийн төв пэйж дээр зарлагдана. Тухайн үед нь бусад тамирчдынхаа мэдээллийг дэлгэрэнгүй та бүгдэдээ хүргэнэ. Ингээд хичээнгүй, тууштай тамирчдадаа мөн тэднийг дасгалжуулсан багш нар Ч.Минжинлхам, Б.Мөнхтунгалаг нартаа, үргэлж хүүхдийнхээ хөгжлийн төлөө хичээнгүйлэн зүтгэж байдаг хүндэт эцэг, эхчүүддээ халуун баяр хүргэе 🥰👏👏👏🥰. Мөн дараа дараагийн тэмцээнд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе 🥰👏. ОФИЦЕР-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ Оюуны спортын RedS клуб 2025.08.12

Дэлгэрэнгүй унших
REDS КЛУБИЙН ТАМИРЧИД КЛУБИЙНХАА НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 2 ЦОМ, ҮНДСЭН 6 МЕДАЛЬ, 4 ФИНАЛЫН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
👤 Admin2025 оны наймдугаар сарын 4

REDS КЛУБИЙН ТАМИРЧИД КЛУБИЙНХАА НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 2 ЦОМ, ҮНДСЭН 6 МЕДАЛЬ, 4 ФИНАЛЫН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын Оюун Ухааны Академийн Офицер салбарын RedS клубийн 3 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Түргэн бодолтын аварга шалгаруулах клуб хоорондын тэмцээн”-д RedS клубээс нийт 43 тамирчин маш амжилттай оролцлоо. Энэхүү тэмцээнд Академийн хот болон орон нутгийн харьяа сургууль, салбаруудын нийт 22 клубийн 245 тамирчин 3 насны ангилалд "Флаш анзан", "Нийлбэр", "Үржвэр", "Хүн хуанли" болон "Нэг оронтой 100 тооны нийлбэр" төрлүүдээр өрсөлдсөн билээ. Клубийнхаа тэмцээнд дараахь тамирчид 3 насны ангилалд 245 тамирчдаас шилдэглэн өрсөлдөж тэргүүн байрыг эзэллээ. Үүнд: 9-12 насны ангилалд Э.МӨНХБААТАР - 1 оронтой 100 тооны нийлбэр төрөлд Алтан медаль, ШИЛДЭГ ТАМИРЧИН цом 250000₮ мөнгөн шагнал - Нийлбэр төрөлд Алтан медаль, ШИЛДЭГ ТАМИРЧИН цом 250000₮ мөнгөн шагнал - Үржвэр төрөлд Мөнгөн медаль - Хүн хуанли төрөлд Хүрэл медаль 8-аас доош насны ангилалд Ж.БИЛГҮҮН - Флаш анзан төрөлд Мөнгөн медаль Ш.ХЕНРИ ТЭМҮҮЖИН - 1 оронтой 100 тооны нийлбэр төрөлд Мөнгөн медаль ФЛАШ АНЗАН төрлийн ФИНАЛ-д - 8-аас доош насны ангилалд Г.УРАНГОО - 9-12 насны ангилалд Э.МӨНХБААТАР, Б.АЗЖАРГАЛ нар үлдэн ФИНАЛ-ын медалиуд хүртлээ. Ингээд тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа болон багш нартаа халуун баяр хүргэж дараа дараагийн тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Мөн тамирчдаа амжилттай бэлтгэсэн дасгалжуулагч багш нар Э.Энхзаяа, Б.Мөнхтунгалаг багш нартаа, тууштай хүүхдийнхээ хөгжлийг дэмжиж буй хүндэт эцэг, эхчүүддээ халуун баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. ОФИЦЕР-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ Оюуны спортын RedS клуб 2025.01.28

Дэлгэрэнгүй унших
АЗИ ТИВИЙН АШТ-ЭЭС REDS КЛУБИЙН ТАМИРЧИД 11 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
👤 Admin2025 оны наймдугаар сарын 4

АЗИ ТИВИЙН АШТ-ЭЭС REDS КЛУБИЙН ТАМИРЧИД 11 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Спорт өрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод 3 өдрийн турш амжилттай явагдаж өнөөдөр өндөрлөлөө. Уг тэмцээнд 11 орны 487 тамирчид хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдөн 12 насны ангилалд шилдгүүдээ тодрууллаа. Монгол Улсыг төлөөлөн МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ-ийн тамирчид “Ганцаарчилсан”, “Хос”, “Багийн буухиа” болон “Багийн халз өрсөлдөөн” төрлүүдэд амжилттай өрсөлдөж 1 алт, 6 мөнгө, 25 хүрэл медаль буюу нийт 32 медаль хүртлээ. 🇲🇳 Тус тэмцээнд REDS клубийн 6 тамирчин маш амжилттай оролцож 4 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ. RedS клубийн багш, дасгалжуулагч Э.Эрдэнэмандах багшдаа болон тамирчдадаа халуун баяр хүргэе! 👏👏👏 Та нар маань үнэхээр гайхалтай байлаа 🥰🇲🇳. Дараа дараагийн тэмцээнд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе 👏🥰🇲🇳. ОФИЦЕР-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ Оюуны спортын REDS клуб 2024.12.01

Дэлгэрэнгүй унших
REDS КЛУБИЙН ТАМИРЧИН Э.МӨНХБААТАР ОЮУНЫ ОЛИМПТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
👤 Admin2025 оны наймдугаар сарын 4

REDS КЛУБИЙН ТАМИРЧИН Э.МӨНХБААТАР ОЮУНЫ ОЛИМПТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2024" World Mental Olympics буюу “Оюуны олимп” нь 3 өдөр үргэлжлэх ба 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 12 төрлөөр өрсөлдөж Ой тогтоолтын шигшээ баг 35 медаль, Түргэн бодолтын шигшээ баг 3 медаль хүртэж үнэмлэхүй ялалт байгууллаа. Тус олимпод Монгол улсаа төлөөлөн Түргэн бодолтын 4 тамирчин 100 гаруй тамирчинтай өрсөлдсөнөөс RedS клубийн тамирчин Э.Мөнхбаатар маань тэмцээний 4 төрөлд авхаалж самбаа, хурд хүчээ сорин маш амжилттай оролцлоо. Тэмцээний 8 дахь төрөл болох "Mental Calendar Dates" буюу 60 секундийн хугацаанд дэлгэцэн дээр гарч ирэх он, сар, өдөр долоо хоногийн ямар гараг болохыг аль болох олныг алдаагүй тооцоолох зорилготой “Хүн хуанли” төрөлд хүн тооны машин Э.Мөнхбаатар маань 60 секундэд 53 өдөр тооцоолж бодсоноор шилдэг 5 тамирчны нэгээр шалгарлаа. 🇲🇳 Оюуны олимпод оролцож буй хүн тооны машинуудтай эн тэнцүү өрсөлдөн, бүх хичээл зүтгэлээ дайчлан, өндрөөс өндөр босгыг даван туулж, арвин их туршлага хуримтлуулж, амжилттай оролцсон Э.Мөнхбаатартаа болон дасгалжуулсан Э.Энхзаяа, Д.Баяраа багш нартаа, мөн Монголын шилдэг баг тамирчдадаа, тамирчныхаа эцэг эх, гэр бүлийнхэнд нь ТАЛАРХАЛ илэрхийлж халуун баяр хүргэе 🥰👏🙏🇲🇳🇲🇳. Удахгүй Монголын нийт баг тамирчдын амжилтын дэлгэрэнгүй мэдээллийг оруулах болно. ОФИЦЕР-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ 2024.11.10

Дэлгэрэнгүй унших

Мэдээний жагсаалтад бүртгүүлэх

Шинэ мэдээ, арга хэмжээний мэдээллийг имэйлээр хүлээн аваарай.