
“ОЮУНЫ НААДАМ 2025” ТҮРГЭН БОДОЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ X ТЭМЦЭЭНД REDS КЛУБИЙН ТАМИРЧИД “ШИЛДЭГ ТАМИРЧИН” 🏆 ЦОМ, 2 🥇🥇 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Монголын Оюун Ухааны Академи, Оюуны спортын менежмент байгууллагууд хамтран “ОЮУНЫ НААДАМ” оюуны спортын 8 төрөлт тэмцээний Түргэн бодолтын 10 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 2 насны ангилалаар Флаш анзан, Нийлбэр, Хүн хуанли, Үржвэр төрлүүдээр явагдаж шилдгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээнд RedS клубийн 11 тамирчин авхаалж самбаагаа сорин маш амжилттай оролцож дараахь тамирчид тэргүүлэх байруудад орлоо. Үүнд: ҮРЖВЭР төрлийн 9-өөс дээш насанд ✅Эрдэнэбат МӨНХБААТАР - 1-р байр 🥇 АЛТАН медаль мөн ХҮН ХУАНЛИ, ФЛАШ АНЗАН, НИЙЛБЭР төрлүүдэд ТОП10 🏅 медаль ХҮН ХУАНЛИ төрлийн 8-аас доош насанд ✅Жаргалсайхан БИЛГҮҮН – I байр 🥇 АЛТАН МЕДАЛЬ, ТОП10 медаль. ФЛАШ АНЗАН төрлийн 9-өөс дээш насанд ✅Бямбасүрэн ДЭНЗЭНСАМБУУ – ТОП10 🏅медаль ХҮН ХУАНЛИ төрлийн 8-аас доош насанд ✅Шийлэгпагам ХЕНРИТЭМҮҮЖИН – ТОП10 🏅 медаль тус тус хүртлээ. Үнэхээрийн гайхалтай бахархалт мундагууддаа халуун баяр хүргэе🔥🔥🤩👏🥰. RedS клубийн тамирчид маань зарим нь дөнгөж эхний жилдээ шилдэг 10-т багтан улсын хэмжээний тэмцээнд чансаагаараа шалгаран орж байгаа бол зарим тамирчид маань 2-4 жил тууштай хичээллэсэн тамирчид байгаа билээ. Бүх тамирчид маань дахин нэг сорилтод орж өөр өөрийнхөө амжилтыг бататгаж чадлаа 🥰👏👏. Нийт тамирчдын дүн 08.18-ны Даваа гарагт албан ёсоор Монголын Оюун Ухааны Академийн төв пэйж дээр зарлагдана. Тухайн үед нь бусад тамирчдынхаа мэдээллийг дэлгэрэнгүй та бүгдэдээ хүргэнэ. Ингээд хичээнгүй, тууштай тамирчдадаа мөн тэднийг дасгалжуулсан багш нар Ч.Минжинлхам, Б.Мөнхтунгалаг нартаа, үргэлж хүүхдийнхээ хөгжлийн төлөө хичээнгүйлэн зүтгэж байдаг хүндэт эцэг, эхчүүддээ халуун баяр хүргэе 🥰👏👏👏🥰. Мөн дараа дараагийн тэмцээнд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе 🥰👏. ОФИЦЕР-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ Оюуны спортын RedS клуб 2025.08.12