🛍️
Сагсанд бараа алга
Та бүтээгдэхүүн нэмэхийн тулд дэлгүүр хэснэ үү.
"BEST OF THE BEST FRANCHISEE" ХОШОЙ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО
👤 Admin2025 оны наймдугаар сарын 20 06:48

"BEST OF THE BEST FRANCHISEE" ХОШОЙ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО

Монголын Оюун Ухааны Академи нь Улаанбаатар хот болон 21 аймагт 60 гаруй гэрээт салбар, ОУ-д 2 гэрээт салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж олон мянган хүүхдэд сурах мөрөөдөл бэлэглэхийн зэрэгцээ ирээдүй болсон хүүхдүүддээ зөвхөн сурах арга, барилыг эзэмшүүлээд зогсохгүй оюуны спортын олон төрлөөр шилдэг тамирчид бэлтгэсээр байна. "Academy Awards 2025" нь академийн 60 гаруй салбаруудын шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаа бөгөөд тус үйл ажиллагаанаас Офицер салбар "Шилдгийн шилдэг" салбар буюу "BEST OF THE BEST FRANCHISEE" цом 🏆, мөнгөн шагналын эзэд 2 дахь жилдээ дарааллан боллоо 👏🥰🙏. Ийнхүү Монголын Оюун Ухааны Академийн Офицер салбар нь... 2022 онд "BEST BRANCH", "BEST MERCHANDISE" цом 🏆 2023 онд "BEST MERCHANDISE" цом 🏆 2024 онд "BEST OF THE BEST FRANCHISEE" цом 🏆 2025 онд "BEST OF THE BEST FRANCHISEE" хошой цомын 🏆 эзэд болж хамт олноороо манлайллаа 👏👏🔥🥰. Мөн тус үйл ажиллагаан дээр зохион байгуулагдсан "ACADEMY'S GOT TALENT" Академийн авъяастнуудыг шалгаруулах үйл ажиллагаанд Оюуны хөгжлийн багш Г.Орхонтуяа, Англи хэлний багш Л.Эгшиглэн нар авъяас чадвар, авхаалж самбаагаа сорьж Л.Эгшиглэн багш бүжгийн төрлөөр 3-р байр, ЦОМ, мөнгөн шагналын эзэн боллоо 🔥🥰👏. Мэргэжилдээ эзэн болж, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж буй шилдэг багш нар, баг хамт олондоо халуун баяр хүргэж ТАЛАРХАЛ илэрхийлье ээ👏👏🥰. Та нараараа бахархаж байна. Бид хамтдаа чадлаа 🥰🥰🥰. Мөн өнгөрсөн хугацаанд суралцсан суралцагчдадаа, шилдэг тамирчдадаа, тэднийхээ хүндэт эцэг, эх, асран хамгаалагчдадаа ТАЛАРХАЛ илэрхийлье 🥰🥰👏. Бидний ажлыг үргэлж хөхүүлэн сайшааж, дэмжиж байдаг Төв оффисын хамт олондоо, Khatanbaatar Khandsuren багшдаа ТАЛАРХАЛ илэрхийлье ээ 🥰🥰🙏. ОФИЦЕР-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ 2025.08.20

Хуваалцах:Twitter
Мэдээний жагсаалт руу буцах

Бусад мэдээ

📰

Удахгүй бусад мэдээ нэмэгдэх болно.