
АЗИ ТИВИЙН СПОРТ ӨРӨЛТИЙН АШТ-ЭЭС REDS КЛУБИЙН ТАМИРЧИД 7 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Ази тивийн Спорт өрөлтийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Далиан хотод 10 дугаар сарын 24–26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 11 орны 480 гаруй тамирчид хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Монгол улсаа төлөөлөн МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ-ийн Спорт өрөлтийн шигшээ баг 6-60 насны нийт 64 тамирчинтайгаар 12 насны ангилалд "Ганцаарчилсан”, “Хос”, “Багийн буухиа” болон “Багийн халз" төрлүүдэд амжилттай оролцож 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 29 багц медалийн эзэд боллоо 🇲🇳🥰🔥🔥🇲🇳👏. Тус тэмцээнд REDS клубийн 8 тамирчин 2 дасгалжуулагч багшийн хамт маш амжилттай оролцож 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ 🔥🔥👏🥰. Энэ удаагийн тэмцээнд Монголын Спорт өрөлтийн шигшээ баг анх удаа 2 сарын хугацаанд мэргэжлийн спортын сэтгэл зүйч, хоол зүйч нартай хамтран дасгалжуулалтаа явуулсан ба энэ дашрамд Спортын сэтгэлзүйч Сэтгэл Судлаач Б.Золзаяа, А.Болортуяа, Хоол Зүйч С.Мөнхтуул нартаа гүнээ талархал илэрхийлье 🥰🔥🙏🥰🇲🇳. Дараа дараагийн тэмцээнд дахин хамтран ажиллаж илүү их амжилтыг хамтдаа бүтээх болноо 🥰 🤩. Ийнхүү Монголын Оюун Ухааны Академийн тамирчид ОУ-ын 76 дахь тэмцээндээ амжилттай оролцон 🏆 153 цом, 🏅1691 медаль хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Харин RedS клубийн хувьд ОУ-ын 6 дахь тэмцээндээ амжилттай оролцож 1 цом, 26 медаль хүртэж амжилтын буухиагаа мөн адил үргэлжлүүлсээр байна 🥰🇲🇳👏🔥🔥. Ингээд МОУА-ийн ахлах багш, Монголын спорт өрөлтийн шигшээ багийн дасгалжуулагч, RedS клубийн дасгалжуулагч Э.Эрдэнэмандах, мөн RedS клубийн багш, туслах дасгалжуулагч Ч.Билгүүндорж багш нартаа болон тамирчдадаа халуун баяр хүргэе! 👏👏👏 Та нар маань үнэхээр гайхалтай байлаа 🥰🇲🇳. Дараа дараагийн тэмцээнд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе 👏🥰🇲🇳. Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмждэг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье 👏👏🥰🔥🇲🇳🙏. ОФИЦЕР-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ Оюуны Спортын RedS клуб 2025.10.29